НЭЭЛТТЭЙ АКАДЕМИ ТӨСӨЛ
Хан Академийн онлайн видео хичээлийн сургалтын арга зүй, агуулга, суралцагчдад хүрч байгаа нь уламжлалт танхимийн сургалтын арга зүйгээс шинэлэг, суралцагчдын судлагдахууныг бие дааж ойлгох, танхимаас олж авсан мэдлэгээ сэргээж баяжуулах, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь АНУ төдийгүй дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлэн, эх хэл рүүгээ орчуулж байна.
МОНГОЛ ХЭЛ ТӨСӨЛ
Монгол Улс үндэстэн оршихуйн үндэс болсон эх хэл, соёл, сэтгэлгээний үндэсний дархлааг бэхжүүлж, бүх түвшний боловсрол, сургалтын чанар, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн монгол кирилл бичгийн онлайн нээлттэй сургалтын тогтолцоог бий болгох “Монгол Хэл” төслийг хэрэгжүүлж, монгол хэл, бичгийн нийтээр даган мөрдөх монгол хэлний онлайн тайлбар толийг бүтээнэ.
Гүүгэл (Google) корпорацийн дэмжлэгтэйгээр их дээд, ерөнхий боловсролын бүх сургуулиуд болон багш сурагчдыг нь дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг, үнэ төлбөргүй, нээлттэй боловсролын багц үйлчилгээгээр хангаж байна.