Twitter Facebook  Google Youtube

Сангийн тухай

Сан нь төрийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтээс санхүүжүүлэлтийн эх үүсвэр бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгох замаар нээлттэй боловсрол, түүх, соёлын төсөл, санаачлага, үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлж, дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  1. Нээлттэй мэдлэг, боловсролын төсөл, санаачлагуудыг Монгол Улсад хэрэгжүүлж, зохион байгуулна.
  2. Сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэхэд оролцох, хамтран ажиллана.
  3. Сангийн зорилгод нийцсэн бол хувь хүнээс явуулж байгаа боловсрол, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны        ажил буюу оюуны өмчийн үйл  ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ.
  4. Сангийн зорилгод нийцсэн дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа тогтоон хамтран        ажиллана.
  5. Сангийн зорилгод нийцсэн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулна. 
 

Сангийн зорилго:

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн зорилго нь нээлттэй мэдлэгийн даяар нөөц, үзэл санаа, арга барил, технологийг боловсролд өргөнөөр нэвтрүүлж; боловсролыг төр, олон нийтийн хамтын ажиллагааны өргөн талбар болгон хөгжүүлэх замаар хэл, түүх, соёл, үндэсний эрх ашгаараа нэгдмэл; даярчлагдсан дэлхийд өрсөлдөн амьдрах чадвартай, бүтээлч, хамтач монгол иргэдийг сургаж хөгжүүлэх насан туршийн боловсролын үндэсний шинэ тогтолцоог бий болгоход оршино.

 

Хамрах хүрээ, зорилтууд

Нээлттэй боловсролын үзэл санаа, арга барил, технологийг өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, тулгамдсан зорилтуудыг харгалзан дараах чиглэлээр түгээн дэлгэрүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч талуудын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл байдлыг хангаж, талуудын стратегийн түншлэлийг дэмжин ажиллана. Үүнд:

  • Эрдэмтэн, мэргэжилтнүүд: Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үндэсний болон олон улсын хамтын ажиллагаа, төслүүдэд өргөнөөр оролцож, нээлттэй бүтээл гаргаж, үндэсний соён гэгээрлийг өрнүүлнэ.
  • Багш, оюутнууд: Боловсролын даяар нээлттэй нөөц, технологийг идэвхтэй ашиглаж, үндэсний нээлттэй нөөц, технологийг бүтээж, хөгжүүлж, сургалтад өргөнөөр нэвтрүүлнэ.     
  • Ажил олгогч, бизнес эрхлэгчид: Нээлттэй мэдлэгийн бүтээгдэхүүн, технологийг ашиглах, хамтран бүтээх үйл ажиллагаа, зах зээлд идэвхтэй оролцож, тасралтгүй суралцаж, чадваржиж байх боловсон хүчний хөгжлийн бодлогыг байгууллагын хөгжлийн тулгуур зарчим болгоно.    
  • Шийдвэр гаргагчид: Бүх шатны боловсролын  байгууллагуудад нээлттэй мэдлэг, боловсролыг тэргүүлэх чиглэл болгож, эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд, бизнес, олон нийтийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгох төлөвлөлт, удирдлага, хууль эрх зүй, санхүүжилт, зах зээлийн хөгжлийн бодлого  боловсруулж шатлан хэрэгжүүлнэ.
 

Сангийн Хүндэт Дарга 

Ц.Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгч
 

Сангийн Удирдах Зөвлөлийн Гишүүд:

Д.Энхбат

Удирдах Зөвлөлийн Гишүүн
Удирдах Зөвлөлийн Дарга

Р.Амаржаргал

Удирдах Зөвлөлийн Гишүүн
УИХ-ын гишүүн
 

С.Бямбацогт

Удирдах Зөвлөлийн Гишүүн
УИХ-ын гишүүн

Н.Батцэрэг

Удирдах Зөвлөлийн Гишүүн
УИХ-ын гишүүн
 

Н.Жанцанноров

Удирдах Зөвлөлийн Гишүүн
Хөгжмийн зохиолч
 
 
 
 
 
 
 
 
 

Сангийн Гүйцэтгэх Удирдлага:

Б.Бурмаа

Сангийн Гүйцэтгэх Захирал


 
 
 
 
 
 
 

Нээлттэй боломжууд:

01Монголын эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд, олон нийт хамтран ажиллаж, хэл соёлынхоо болон шинжлэх ухаан, боловсролын нээлттэй бүтээлүүд гаргах давалгааг үүсгэх нь улс орны хөгжлийн хамгийн том нөөц болох үндэсний оюуны чадавхийг нэгтгэн дайчлах, хурдтай хөгжүүлэх цоо шинэ боломжийг олгоно.

02Дэлхийн улс орнуудад өрнөж буй нээлттэй мэдлэг, боловсролын санаачлага, төслүүдэд Монголын эрдэмтэн, багш, мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцуулах нь 21-р зууны дэлхийн хөгжлийн том давалгааг улс орныхоо боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах өргөн боломжийг нээж байна.

03Нээлттэй мэдлэг, боловсролын дотоод, гадаад давалгаа нь Монголын боловсролыг цоо шинэ түвшинд гаргах боломжийг нээж байна. Нээлттэй мэдлэг, боловсролын сан нь энэ боломжийг эрчтэй ашиглах урт хугацааны, өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулна.


Нээлттэй мэдлэг, боловсролын бүтээл (нөөц) нь сонирхогч бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааны үр дүн, бүх нийтийн бүтээлч оюуны хамтын өмч юм.

Байршил

Хамтран ажиллах санал


  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 976.11.329688

Багш нарын бүлгэмүүд

Scroll to Top