Twitter Facebook  Google Youtube

НЭЭЛТТЭЙ АКАДЕМИ ТӨСӨЛ

Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа 3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээлэлийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 5000 орчим видео хичээлүүдтэй. 

Дэлхийн түвшний боловсролыг хүн бүрт үнэ төлбөргүй түгээж буй Хан Академийн хичээлүүдийг сард 6 сая хүн үздэг. Сүүлийн 2 жилд хичээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нийт 200 сая удаа үзжээ. Дэлхийн 24 улс эх хэл рүүгээ орчуулах ажлыг өрнүүлсэн бөгөөд видео хичээлүүдийг нь англи, герман, солонгос, хятад, орос, араб, франц, итали, болгар, испани зэрэг 28 хэл дээр үзэж болно.http://www.khanacademy.org
Хан Академийн монгол хэл дээрх сайт: http://mn.khanacademy.org 

Хан Академийн онлайн видео хичээлийн сургалтын арга зүй, агуулга, суралцагчдад хүрч байгаа нь уламжлалт танхимийн сургалтын арга зүйгээс шинэлэг, суралцагчдын судлагдахууныг бие дааж ойлгох, танхимаас олж авсан мэдлэгээ сэргээж баяжуулах, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь АНУ төдийгүй дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлэн, эх хэл рүүгээ орчуулж байна.
Танхимын уламжлалт аргаар багшаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, ойлгоогүй судлагдахуунаа онлайн видео хичээлүүдийн тусламжтайгаар давтан үзсэнээр сурагчдын хичээлийн хоцрогдол, мэдлэгийн хүрээ тэлж, бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч чанар нь сайжирна гэж үзэж байгаа тул багш нарт ач холбогдолтой.

Хамтран ажиллах санал


  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 976.11.329688

Багш нарын бүлгэмүүд

Scroll to Top