Бүхнийг Шууд Нээлттэй зарчмаар сурна

Тавтай морилно уу
Нэвтрэх / Бүртгүүлэх

2013.12.25 Интернэт ба Нээлттэй Боловсрол сэдвээр МУБИСийн докторантууд болон магиструудад зориулж, ярилцлага хийлээ.

МУБИСийн докторантууд болон докторантаар суралцахаар төлөвлөсөн магиструудад зориулж, “НЭГ Монгол” төслийн захирал Д.Энхбат “Интернэт ба нээлттэй боловсрол” сэдвээр 2013 оны 12-р сарын 25-ны өдөр МУБИСийн лекцийн танхимд ярилцлага хийлээ.

Тэрээр нээлттэй боловсролын ач холбогдол, дэлхий нийтийн хандлага, НЭГ Монгол төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцууллаа.

Өнөө цагт дэлхийн олон оронд Боловсролын нээлттэй нөөц (Open Educational Resources), нээлттэй боловсрол, онлайн сургалтын дэлхийн томоохон шинэлэг бүтээл болсон АНУын Хан Академийн видео хичээлүүдийг өргөнөөр ашиглаж байна.


НЭГ Монгол төслийн хүрээнд бүх түвшний сургуулийн багш, сурагчид, олон нийтэд зориулсан онлайн видео хичээлүүд, сургалтын материалууд, гарын авлагын санг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр видео хичээл, холбогдох материалуудыг бүх хүнд үнэ төлбөргүйгээр ашиглуулна. Одоогийн байдлаар англи хэл, математик болон бусад 156 видео хичээлүүдийг бэлтгэж, оруулаад байна. http://www.one.mn Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа 3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээлэлийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 5000 орчим видео хичээлүүдтэй. Дэлхийн түвшний боловсролыг хүн бүрт үнэ төлбөргүй түгээж буй Хан Академийн хичээлүүдийг сард 6 сая хүн үздэг. Сүүлийн 2 жилд хичээлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нийт 200 сая удаа үзжээ.

Хан Академийн видео хичээлүүдийг багш нарын өргөн оролцоотойгоор орчуулж бэлтгэнэ. Багш, сурагч, эцэг эхчүүдэд ач холбогдлыг таниулж, онлайн хичээлүүдийн ашиглалтын талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулж, хэрэглээг түгээн дэлгэрүүлэхээр ажиллана.

Монгол хэлний НЭГ ХЭЛ онлайн толийг бүтээх ажил нь өнөө цагийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн, олон мянган хүний мэдлэг боловсрол, оюуны хамтын том бүтээл юм. Тасралтгүй явагдах энэ үйл явцад хэлний мэргэжилтэн, эрдэмтдэд, сонирхсон хүмүүсийг өргөнөөр оролцуулна.

Монгол хэлний НЭГ ХЭЛ онлайн толийг бүтээх ажлын суурь болгож, Монсудар хэвлэлийн компаниас хэвлэн гаргасан Монгол хэлний 8 боть бүтээлийн зохиогчийн эрхийг НЭГ МОНГОЛ төсөл худалдан авч, Интернэт дээр нийтэлж, олон нийтийн хүртээл болгохоор бэлтгэл ажил хийгдэж байна. http://monsudar.one.mn