Бүхнийг Шууд Нээлттэй зарчмаар сурна

Тавтай морилно уу
Нэвтрэх / Бүртгүүлэх

Бидний тухай

 

Боловсролын Нээлттэй Эхийн хэрэглээг дэмжиж, НЭГ Академийг 2012 оны 9 сарын 1нээс эхлэн ажиллуулж эхэллээ.

НЭГ Академийн гол зорилго нь монгол хүн бүр интернэт ашиглан өөрийн мэдлэг, чадвараа насан туршдаа тасралтгүй дээшлүүлж байх бололцоог бүрдүүлэх бүх нийтийн боловсролын шинэ хандлагыг төлөвшүүлнэ.

Төслийн хүрээнд гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, олон нийтэд нээлттэйгээр тавина.

Одоогоор гадаад, дотоодын ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, 155 гаруй видео хичээлүүдийг үнэ төлбөргүйгээрнийтэд нээлттэйгээр тавиад байна.

Өнөө цагт дэлхийн олон оронд Боловсролын нээлттэй нөөц (Open Educational Resources), Бүх нийтэд зориулсан нээлттэй онлайн сургалтад (Massive open online course) тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна.

Тухайлбал: 
Массачусетсийн Технологийн Их Сургуулийн хичээлийн нээлттэй хөтөлбөр: MIT OpenCourseWare

Ерөнхий боловсролын видео хичээл: Khan Academy

НЭГ Академи төслийн баг Нээлттэй боловсрол, онлайн сургалтын шинэ хандлагыг эрчимтэй сурталчилж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид сургалтын нээлттэй материал, видео хичээл бэлтгэх хөдөлгөөнийг өрнүүлж, эрдэмтэн, багш, оюутан сурагчид, олон нийтийн өргөн оролцоог хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүй, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.