Бүхнийг Шууд Нээлттэй зарчмаар сурна

Тавтай морилно уу
Нэвтрэх / Бүртгүүлэх

Үйл ажиллагааны зарчим


Боловсролын нээлттэй нөөцийн асуудлаар манай вэб хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх, санал солилцох, түүнчлэн мэдлэг, туршлагаа хуваалцах нь хүн бүрт нээлттэй.  Боловсролын нээлттэй нөөц, Нээлттэй боловсролын  талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, боловсролын нээлттэй нөөцийг хөгжүүлж, үүнд багш оюутан сурагчдын оролцоог дэмжих зорилгоор бүтээгдсэн вэб хуудсын мэдээлэлийг баяжуулж, оролцогч нь энэ төслийг санаачлагч манай редакцийнхан биш иргэн Та бүхэн байх болно. 

Манай вэб хуудсын доод талд байрлаж буй  дараах тэмдэглэгээг та анзаараарай. 

 

Creative Commons License
 


Энэ тэмдэглэгээ нь манай вэб хуудсанд буй материалуудыг та үнэ төлбөргүй ашиглаж болохыг илтгэнэ. Харин материалуудыг ашиг олох зорилгоор болон зохиогч болон сайтын нэрийг дурдахгүйгээр ашиглахыг хориглоно. 
Бид вэб хуудсаараа дараах боломжуудыг олгож байна.

 

  • Сургалтын арга барилаа сайжруулахтай холбогдох шинэлэг мэдээ, мэдээлэл авах
  • Хичээл, илтгэл, өгүүлэл, орчуулга, судалгааны үр дүнгүүдээ нийтийн хүртээл болгох
  • Сурах, сургах, өөрийгөө хөгжүүлэх явцад  тулгарч буй асуудлаа бусадтай хуваалцаж санал бодлоо илэрхийлэх, өөрийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах
  • Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх санаа бодлоо илэрхийлэх

Видео хичээл 
Боловсролын нээлттэй нөөцийн зарчмаар багш нар лекц, хичээл, онолын хичээл, илтгэлүүдээ тавьж,  сургалтын арга барил, туршлагаасаа бусадтай хуваалцаарай. Багш нар хичээлээ тавьснаар дэлхий нийтэд хэрэглэгдэж буй боловсролын салбарын шинэлэг арга барилаар ажиллаж байгаагаа олон нийтэд харуулахаас гадна бусад орны багш нарын арга барилаас санаа авах, хэрэглэгчдээс бичсэн сэтгэгдэл, саналаас санаа авч, хичээлээ улам боловсронгуй болгох боломжтой. 

Тавих материал нь видео, техт, зураг зэрэг ямар ч хэлбэрээр, мөн эдгээрийг хослуулсан байдалтай байж болно. Видео хичээл болон олон зурагтай эхийг вэбсайтад тавихад танд бэрхшээл учирвал та project@one.mn хаягаар ирүүлээрэй.